BLOGGER TEMPLATES AND TWITTER BACKGROUNDS »

Saturday, October 9, 2010

ter 3-1

зүрх сэтгэл минь надад үнэнч байхаа больжээ
зөрүүд загнасаар удаж байгааг л би анзаарч сууна
хүн чанар шударгуу ёсыг эрхэмлэ гэж аль би түүнээс шаардахаа больж...
хурмын жаргал хөөснийх нь төлөө би түүнийг буруутгашгуй нь

үүний дараа надад байсан цагаахан ааль алга болж
үнсүүлэхэд ичингүйрдэг, үгүйлэн санадаг ариун төрх минь гээгдэж
үнэнийг хайж явсан эрлээ би мухардалтай хамт орхиод
үнэгүйдлийн ертөнцөд гагцаар бусдын мөрөөдлөөр тоглон сууна

2010.10.09

Friday, June 4, 2010

The end

Ингээд л гүйцээ,бүхнийг төгсгөе. Энэ мөчөөс *тэр* нас дууслаа Хийсэн алдаагаа сургамж хэмээн өмгөөлж Хийгээгүй бүхнээ сурна даа гэж аргалсан Хурмын гэнэн насны үнэн халхавчыг цөмлөн Хуурмаг амьдралын жинхэнэ төрх айсуй. БИ бэлэн.


2010.06.03 or 4 I don't know.

Saturday, May 22, 2010

My young blood demands adventure,emotion, passion and risk. I want to enjoy every moment of this life, that way I would not regret when I die.
Good grades, money, career..--who would not need that? But the more humankind get attracted to them, the more materialistic they become and tend to forget living meanwhile. I do not wish to be a mindless victim of human greed.
My soul wants to set itself free.
My poor soul is trying to escape from these burdening responsibilities. A mask of good characters that I never am. This burden is pushing me into a corner gradually, and I feel like this is my last chance to stand against for my own way.
Otherwise, if I let this pressure influence on more, it soon will cover me up and I will be seized in a cage and never be able to free my self up.

So called responsibilities, realistic realizations, life goals, I mean who cares about these?
Let me be myself and live my life, let me, let me!!!!


Call my ungrateful, call me selfish, call me cruel... but if I go your way, if I become one of those soulless shadows I will not forgive myself ever again. And if this has to be such dilemma, let me stay with my own values rather than yours.

sincerely,
a young lady who needs a life of her own.

Sunday, April 18, 2010

өчигдөртөө би хайртай

өврөөс минь чиний үнэр үнэртэж

өр зүрхэнд минь чиний дүр хоногшиж
өөр бусдын өмнө сохор юм шиг загнаж явсан болохоор
өчигдөртөө би хайртай байдгийм

атгасан гарын чинь халууныг мэдэрч
алдуурсан сэтгэлийг зөнд нь орхиж
мартагдахын шаналалгүй мансуурч явсан болохоор
маргаашаас илүү би өчигдрөө хайрладгийм.

 
2010.04.19 After listening to Les Miserables- I dreamed a dream

Tuesday, March 30, 2010

хувь тавиланд өширхөнө.

өчигдөр минийх байсан тэр уруулыг


өөр шинэ эзнээс нь би харамлахдаа

надад байсан нандин тэр бүх дурсамжийг

надгүйгээр чи бусдын будагт уруулаар арчихад

гомдол минь хоолойд тээглэж би чамайг зүхнэ

гэлээ гээд толгой өргөн хэнэггүй царайлна

үнэ цэнэгүйдэл бидний хооронд хэсүүчлэнэ

үүнд нь би хувь тавиланд өширхөнө.
 
2010.03.30. Study break

Saturday, March 6, 2010

хаашаа ч юмбэ

хаашаа ч юмбэ бүгдийг орхиод


хэнд ч хэлэлгүй цүнхээ үүрээд

хулээснээс тайлагдах шиг ганцаар аялахыг

хүсдэг өдрүүд байдаг юм байна...

Monday, March 1, 2010

Хайрыг битгий хүл

Хайрыг битгий хүл, хязгаар бүү тогтоо
Хайрцаглаж битгий хорь, хэзээ ч бүү дөнгөл
Хав дарж бүү нуу, хугацаа зааж битгий сунга
Хорвоогийн эгэл зүй тогтлоор хайрыг тодорхойлох гэж битгий хичээ

Ухаалаг бай гэж дурласан хүнээс бүү шаард
Урд ардахын зовлонг нь дурьдаж битгий шаналга
Галзууртлаа дурлах эрхийг бидэнд олго
Гагцxуу хүний ёс гэж битгий надад дүрэм заа


Дурлалыг шатлалаар үнэлж, дурлалд шалгуур тавих гэж бүү яар
Дурлалын дүрэм гэж худал томьёогоор битгий мунхруул
Дуусах эхлэхийн хоорондохь хоосон орон зайгаар битгий хэмж
Дурлаж өөрөө үзээгүй бол бусдынхаа жаргалыг бүү булаалц.

Хайранд согтуурсан нэгнийгээ битгий муучил
Харалган, сохор, мулгуугаар нь бүү гоочлон дууд
Хайрыг амсаж үзээгүй хүнд л тэрийг хэлэх амархан.
Хайрлаж сураагүй хүн л бусдыг өөчлөхдөө гаргуудхан.
 
2010.03.01 BG Copyright Okucito