BLOGGER TEMPLATES AND TWITTER BACKGROUNDS »

Thursday, October 15, 2009

ТЭР 1-2

Дотно танил тэр хоолойг чинь сонсох агшинд
Догдлол ухаан санааг балартуулж
Зүрх минь хэлсэн үгэнд чинь согтууран баясаж
Зүүд минь чиний орон зайгаар сүлжилддэг.

Үл тоомсорлосон бардам зантайд чинь бахархмаар
Үнэндээ сэтгэлдээ намайг сонждогт чинь бардамнамаар
Үлгэрийн шидтэн шиг гайхамшигтайд чинь дурламаар
Үлдээсэн дурсамж бүхэнд чинь талархмаар

Надад олдохгүй цэнэтэй гэдэгт чинь зэвүүцмээр
Намайг алдсандаа харамсана гэдэгт чинь эгдүүцмээр
Сайхан залуу насыг минь гандааж яваад чинь үзэн ядмаар ч
Сайн уу гэсэн нэг л үгэнд чинь бүхнийг уучилдаг нь гайхмаар


OCT 2008,USA

0 comments: