BLOGGER TEMPLATES AND TWITTER BACKGROUNDS »

Thursday, October 15, 2009

Аравдугаар сар

Амьдрал нөгөө л нэг хуурамчаараа инээмсэглэсээр
Аравдугаар сар ахиад л дэргэд минь ирчихэж
Нар буцсан тэнгэр цас орохыг хүлээн шанална
Наадаж буй мэт бороо оронд нь шивэрнэ

Модод нуцгэрээд зүс нь гундуухан харагдана
Монголд өвөл болсон доо гэж надад яагаад ч юм бодогдоно
Гутлын улнаа цас чахравуу гэж эндүүрэн баястал
Гунигт бодол минь харин хөлийн өлмийд тээглэсэн байж...

0 comments: