оройтсон бороогоор зүрхийг бүү шавшаач
одоо надад хожимдсон урилга бүү илгээгтүн
янаг дурлалд минь цагаа эзлээгүй хайр чамайг
яаж ийгээд мартаж явна, бүү хоргоогооч
цагтаа би чамд гэрлийн хурдаар дурлаж
цаас үзэг сэтгэл гурваа харамгүй нийлуулж явсан ч
цахилдаг хөхөөрөө байдаггүйг яалтай, би мартагнаж явна
цааш нь бидэнд учрал буйг бурханаас өөр хэн мэдэх вэ?
өөрийг чинь намайг санадаг боловуу гэсэн асуултынхаа хариуг
өнөөдөр авлаа, би баярлах ёстой атал
дэргэд чинь байхад хэлээгүй энэ үгний хариуг чинь
дэндүү оройтсон хойно хэлээд надад яахсан билээ
гэрэл цацруулсан инээмсэглэлд чинь дурласан юмсан
гэхдээ ахиж үүнийг чинь харах тавилан бидэнд бий юу?
2009.11.20
2011.07.07
7 months ago

0 comments:
Post a Comment